• ВЕБСАЙТ ХИЙНЭ. ДОМАЙН + ХОСТ = 100% СЭТГЭЛ ХАНАМЖ. nymkaa123@gmail.com

    ГЭГЭЭРЭЛ

    Хэн намайг үгээр доромжилно,хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно тэр бүхэн гэгээрэх болтугай! ДЭЛГЭРЭНГҮЙ
  • ГЭГЭЭРЭХҮЙ

    Хэн намайг үгээр доромжилно,хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно тэр бүхэн гэгээрэх болтугай!ДЭЛГЭРЭНГҮЙ
  • ГЭГЭЭРЭЛ

    Хэн намайг үгээр доромжилно,хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно тэр бүхэн гэгээрэх болтугай! ДЭЛГЭРЭНГҮЙ

БУДДЫН ШАШИН ЕР...

 

Буддын шашин ертөнцийн тогтоцийг хэрхэн үздэг тухай

Буддын шашны ертөнцийн тогтоц бүтцийн тухай үзэл нь Хутагтын дөрвөн үнэний анхных болох Зовлонгийн үнэний хүрээнд авч үздэг өргөн хүрээтэй асуудал юм. Ертөнцийг материаллаг буюу сав ертөнц, оюун ухааны, сэтгэлийн тал буюу шим ертөнц гэсэн хоёр хэсэгт ангилж үздэг. Сав ертөнц нь хийн мандал, усан мандал, шороон мандал гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж бурханы шашинд үздэг бөгөөд хийн мандал нь сав ертөнцийг бүрдүүлэх үндэс суурь нь болж байдаг гэж үздэг. Хийн мандлын дээр усан мандал тогтох ба усан мандлын дээр шороон мандал тогтоно. Шороон мандлын төвд Сүмбэр уул орших ба Сүмбэр уулнаас ертөнцийн дөрвөн зүг гарна гэдэг. Дорно зүгийг шилээр, өмнө зүгийг биндэрьяа, умард зүгийг алтаар, өрнө зүгийг бадмааргаар бэлгэддэг ажээ. Сүмбэр уулыг тойроод Буулгат модон уул, Анжсан сумт уул, Кадирагам уул, Үзэсгэлэнт уул, Морин чихт уул, Маш үүдсэн уул, Мөхөөр баригч уул гэсэн 7 алтан уул хүрээлэх бөгөөд эдний гадуур Төмөр уул байна. Төмөр уулсын завсраар Цэнгэлийн долоон нуур орших бөгөөд хамгийн гадна талаар гадаад их Далай байх ажээ.
Цэнгэлийн долоон нуур нь найман онцгой чанартай. Үүнд: сэрүүн, амтат, хөнгөн, зөөлөн, тунгалаг, сайхан, биед харшлахгүй, уухад хэвлийд харшлахгүй. Цэнгэлийн долоон нуурын дотор Нанда, Убананда, Морины шүтээн, Музиланда, Махсув, Ридараста, Их гар, Ээвлийн навчит гэсэн лусын найман орон байх ажээ.
Гадаад их далайд 4 их тив байдаг ажээ. Үүнд Үлэмж биетийн тив (заримдаг саран хэлбэртэй), Замбуу тив (тархи мэт хэлбэртэй), Үхэр эдлэгч тив (дүгэрэг хэлбэртэй), Муу дуутын тив (дөрвөлжин хэлбэртэй) байна.
Тив болгонд хүн амьдрах бөгөөд Замбуу тивийн төрөлхтөн хамгийн бага настай. Гэхдээ бусдаасаа илүү ухаантай учир Хүрдэн эргүүлэгч (Орчлонг эрхшээгч) хаан, эсвэл Бурхан болох чадвартай гэнэ. Муу дуутын тив Сүмбэр уулын хойт зүгт орших бөгөөд тэнд орших хүмүүсийг нас нөхцөхөөс долоо хоногийн өмнө огторгуйгаас “Чи үхэх болой” хэмээх яруу бус дуун гарах учир дуун муут тив гэж нэрлэсэн гэдэг.
Энэ мэт дөрвөн гол тивээс гадна найман дагуул тив байдаг. Замбуу тивийн хамгийн голд Очирт суурин орших бөгөөд Очирт суурингаас умард зүгт есөн хар уул байна. Энэ есөн уулны цаана Их цаст Тисва уул, түүний дэргэд Хүжний үнэрт уул гэж байна. Энэ хоёр уулын завсар Анабада хэмээх далай орших бөгөөд эндээс Ганга, Синду, Сид, Багту гэсэн дөрвөн их мөрөн эх авч урсана. Замбуу тивд Чанбу, Саламали, Маш бат салын хаан гэсэн гурван үлэмж мод байна. Мөн энэ тивд таван их орон байна. Очирт суурины орон, Тунгалаг сэрүүн уулын орон, Бодала орон, Удаяана орон, Самудала орон.
Замбуу тивийн дор Габилин хэмээх балгас (хот) орших бөгөөд тэнд Эрлэг Номын хаан байх ажээ.
Сүмбэр уулын усны завсарт Асурын балгас байх бөгөөд тэр балгасын дор од эрхэс байрлах ажээ. Сүмбэр уул нь дөрвөн үе тэнгэрээс тогтоно. Гартаа тэвш баригч Ялха тэнгэр, Эрх баригч тэнгэр, Насад согтогч тэнгэр, 4 махаранзын тэнгэр. Үүний дээр 33 тэнгэр байх бөгөөд үүнийг эдийн найман тэнгэр, нарны 12 хөвгүүн тэнгэр, 11 догшин тэнгэр, Агсуванийн 2 хөвгүүн тэнгэр. Үүний дээр дөрвөн өнцөгт, гартаа очир баригчийн орд байна. Түүний дотор Үзэсгэлэн гоо нэрт Хурмастын ордон байрлана. Үүний дунд нь машид ялгуусан хэмээх сайхан харш байх ажээ. Энэ харш нь гадуураа 4 цэцэрлэгтэй. Элдэв дээд, Ширүүн болгогч, Хольцонгуй, Баясгалант цэцэрлэг.
Түүний дээр Түшидийн тэнгэр байх бөгөөд Түшдээс дээр 1000, 1000-р ертөнцийн орныг үечилдэг.
Харин шим ертөнцөд гурван орон байна. Үүнд хүслийн буюу амармагийн орон, дүрстийн орон, дүрсгүйн орон. Хүслийн ертөнцөд юмс үзэгдлийг харьцангуйд сэтгэдэг амьтад багтана. Учир нь ухамсар нь ямагт бие махбодийнхоо  хязгаарлагдмал төлөвт захирагддаг. Илт номын ёсоор амармагийн орны амьтад нь там, бирд, адгуус, хүн, тэнгэр гэсэн таван зүйл амьтан байна. Тэнгэрийн ертөнцөд хүслийн ертөнцийн 6 зүйл тэнгэр, дүрстийн ертөнцийн тэнгэр багтана. 6 зүйл тэнгэрт 4 махаранзын аймгийн тэнгэр, 33 тэнгэр, Байлдаанаас хагацсан тэнгэр, Хувилгаан дор баясагч тэнгэр, Бусдын хувилгааныг эрхээр болгогч тэнгэр багтана.
Дүрст ертөнцийн 17 тэнгэр байна. Үүнд Гэрэлт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Буянт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Хутагтын 5 аймаг тэнгэр, Бэртэгчний орны 3 тэнгэр, Их бус тэнгэр, Үл энэлэгч тэнгэр, Маш унжигч тэнгэр, Тансагт тэнгэр, Агиста тэнгэр.
Дүрсгүйн оронд юу ч бодитой оршихгүй. Энэ нь хоосон чанарыг ухаарсан ухамсар юм. Гэхдээ дүрсгүйн орныг дөрвөн шинжээр илэрхийлдэг. Огторгуйн тоолшгүй түрэн түгэхүй, Тийн мэдэл хязгаарлашгүй түрэн түгэхүй, Юухан бээр үгүй түгэн түгэхүй, Хуран мэдэхүй үгүй, хуран мэдэхүй үгүй бусын төрөн түгэхүй дөрөв байна.

ГЭГЭЭРЭЛ

Энэрэнгүй
Бурханы шашинд сэтгэлийн төрх байдлыг засах, ялангуяа уур хилэн, хүсэл шунал зэрэг догшин сэтгэлүүдийг номхоруулж амирлангуй болгохыг голлож айлдсан байдаг. Үүнд суралцаж чадвал сэтгэл зөөлөрч амгалан тайван болно, сэтгэл амгалан тайван байснаар нүгэлт буруу явдлууд багасна. Ингэхийн хэрээр хамаг амьтантай бүхий л насаар эелдэг найртай харьцах энэрэнгүй зөөлөн сэтгэл төрдөг бөгөөд энэ нь бурханы шашинтны хамгийн эрхэм чанар байх бүлгээ. 
Оюунлаг
Сэтгэл зөөлрөхийн хэрээр номхон дөлгөөн байсны ач тус ирж амьдрал улам бүр аз жаргалтай болдог. Тийм учраас бурханы шашинд аз жаргалыг гаднаас бус зөвхөн дотоод сэтгэлээс эрэх хэрэгтэй гэж номлодог. Энэ нь бидний хүсэн хүлээдэг аз жаргал дан ганц гадаад эд баялаг бус дотоод сэтгэлээс үүдэлтэй гэсэн үг юм. Иймд бурханы шашин нь жаргал, зовлонгийн мөн чанар, тэдгээрийн эх үүсвэр, зовлонгоос салах ба аз жаргалд хүргэх зам мөрийг учир шалтгаан, уран нарийн ухаанаар нотлосон “би” үгүйн онол, хоосон чанар, шүтэн барилдлагын ухаан зэрэг гүн нарийн увидсыг өөртөө агуулсан байдгаараа сүсэгтэн нараас мухар сүсэг, мухраар даган бишрэх бус оюунлаг, ухаалагаар хандахыг шаарддаг юм. 
Ёс суртахуун
Аз жаргалтай амьдралын үндсэн эх сурвалж бол баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх явдал юм. Хүмүүн төрөлхтний баяр баясгалан нь дан гагц амин хувиа хичээх бус бусдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн тохиолдолд бий болдог тул аль чадлаараа сайн үйлс хийж хэнийг ч хохироохгүй найртай сайхан амьдрах нь аз жаргалтай амьдралын эх үүсвэр болох билээ. Үүний тулд бид бусдын эрх ашигт зүй бусаар халддаг ёс суртахуунгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй болно. Аль ч нийгэмд ёс суртахууныг чухалчилдаг боловч бусдын эрх ашийг өөрийнхөөс илүү дээдэлдэг энэ ёс суртахуун нь бурханы шашинтан бид бүгдийн цаг үргэлж эрхэмлэх ариун нандин чанар байх ёстой.
- See more at: http://buddha.mn/%D0%B3%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB/#sthash.o68TdLfR.dpuf
ЭНЭРЭНГҮЙ
Бурханы шашинд сэтгэлийн төрх байдлыг засах, ялангуяа уур хилэн, хүсэл шунал зэрэг догшин сэтгэлүүдийг номхоруулж амирлангуй болгохыг голлож айлдсан байдаг. Үүнд суралцаж чадвал сэтгэл зөөлөрч амгалан тайван болно, сэтгэл амгалан тайван байснаар нүгэлт буруу явдлууд багасна. Ингэхийн хэрээр хамаг амьтантай бүхий л насаар эелдэг найртай харьцах энэрэнгүй зөөлөн сэтгэл төрдөг бөгөөд энэ нь бурханы шашинтны хамгийн эрхэм чанар байх бүлгээ.

ОЮУНЛАГ
Сэтгэл зөөлрөхийн хэрээр номхон дөлгөөн байсны ач тус ирж амьдрал улам бүр аз жаргалтай болдог. Тийм учраас бурханы шашинд аз жаргалыг гаднаас бус зөвхөн дотоод сэтгэлээс эрэх хэрэгтэй гэж номлодог. Энэ нь бидний хүсэн хүлээдэг аз жаргал дан ганц гадаад эд баялаг бус дотоод сэтгэлээс үүдэлтэй гэсэн үг юм. Иймд бурханы шашин нь жаргал, зовлонгийн мөн чанар, тэдгээрийн эх үүсвэр, зовлонгоос салах ба аз жаргалд хүргэх зам мөрийг учир шалтгаан, уран нарийн ухаанаар нотлосон “би” үгүйн онол, хоосон чанар, шүтэн барилдлагын ухаан зэрэг гүн нарийн увидсыг өөртөө агуулсан байдгаараа сүсэгтэн нараас мухар сүсэг, мухраар даган бишрэх бус оюунлаг, ухаалагаар хандахыг шаарддаг юм.

ЁС СУРТАХУУН
Аз жаргалтай амьдралын үндсэн эх сурвалж бол баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх явдал юм. Хүмүүн төрөлхтний баяр баясгалан нь дан гагц амин хувиа хичээх бус бусдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн тохиолдолд бий болдог тул аль чадлаараа сайн үйлс хийж хэнийг ч хохироохгүй найртай сайхан амьдрах нь аз жаргалтай амьдралын эх үүсвэр болох билээ. Үүний тулд бид бусдын эрх ашигт зүй бусаар халддаг ёс суртахуунгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй болно. Аль ч нийгэмд ёс суртахууныг чухалчилдаг боловч бусдын эрх ашийг өөрийнхөөс илүү дээдэлдэг энэ ёс суртахуун нь бурханы шашинтан бид бүгдийн цаг үргэлж эрхэмлэх ариун нандин чанар байх ёстой.
Аз жаргалтай амьдралын үндсэн эх сурвалж бол баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх явдал юм. Хүмүүн төрөлхтний баяр баясгалан нь дан гагц амин хувиа хичээх бус бусдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн тохиолдолд бий болдог тул аль чадлаараа сайн үйлс хийж хэнийг ч хохироохгүй найртай сайхан амьдрах нь аз жаргалтай амьдралын эх үүсвэр болох билээ. Үүний тулд бид бусдын эрх ашигт зүй бусаар халддаг ёс суртахуунгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй болно. Аль ч нийгэмд ёс суртахууныг чухалчилдаг боловч бусдын эрх ашийг өөрийнхөөс илүү дээдэлдэг энэ ёс суртахуун нь бурханы шашинтан бид бүгдийн цаг үргэлж эрхэмлэх ариун нандин чанар байх ёстой. - See more at: http://buddha.mn/%D0%B3%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB/#sthash.o68TdLfR.dpuf
Сэтгэл зөөлрөхийн хэрээр номхон дөлгөөн байсны ач тус ирж амьдрал улам бүр аз жаргалтай болдог. Тийм учраас бурханы шашинд аз жаргалыг гаднаас бус зөвхөн дотоод сэтгэлээс эрэх хэрэгтэй гэж номлодог. Энэ нь бидний хүсэн хүлээдэг аз жаргал дан ганц гадаад эд баялаг бус дотоод сэтгэлээс үүдэлтэй гэсэн үг юм. Иймд бурханы шашин нь жаргал, зовлонгийн мөн чанар, тэдгээрийн эх үүсвэр, зовлонгоос салах ба аз жаргалд хүргэх зам мөрийг учир шалтгаан, уран нарийн ухаанаар нотлосон “би” үгүйн онол, хоосон чанар, шүтэн барилдлагын ухаан зэрэг гүн нарийн увидсыг өөртөө агуулсан байдгаараа сүсэгтэн нараас мухар сүсэг, мухраар даган бишрэх бус оюунлаг, ухаалагаар хандахыг шаарддаг юм. - See more at: http://buddha.mn/%D0%B3%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB/#sthash.o68TdLfR.dpuf

ДАЛАЙ ЛАМЫН СУР...

  1.  Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана.
  2. Аливаад алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
  3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн зарчмыг мөрд.
  4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
  5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү алд.
  6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
  7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
  8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
  9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
  10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт дахин амьдарсан мэт сэтгэл хангана.
  11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
  12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
  13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
  14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
  15. Жилд нэг удаа урьд очиж үзээгүй газарт оч.
  16. Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
  17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ
Эдгээр шинэ мянганы босгон дээр Далай ламын хэлсэн сургаал үгс болой.

ЭРХИНИЙ ТУХАЙ


Гурван бөөр нь Бурханы багшийн хоёр шавь Шарибута, Модгаляана, Очирваань гурвыг бэлгэдэх ажээ. Мөн Язгуурын гурван бурхан буюу Манзушири, Хоншим бодьсадва, Очирваань гурвыг бэлгэдэх ёс ч байдаг. Эрхиний тоо нь 108 ширхэг тоотой байх ба Бурхан багш, дөрвөн Махаранз, Язгуурын таван бурхан, Шадар найман бодьсадва, Арван зургаан бат агч, Аюуш тамын арван найман хилэнтэн, Хорин нэгэн Дарь-Эх, Дүншигийн гучин таван бурхныг бэлгэдэх ёс байдгаас өөр бурхдыг оролцуулан тоолдог ёс ч бас байдаг. Жишээ нь: Жүд дацанд Сандуйн 32 бурхныг оруулан тоолох бөгөөд жижиг хүрэн зандан эрхи барьж хэрэглэдэг ажээ.
Эрхинд есөн нарийн утаснаас бүрдүүлж эрчилсэн 2 ширхэг утсаар хэлхээ хийх ба тэр нь 8 чөлөө, 10 учралыг бэлгэднэ. Эрхиний нүхээр утсыг гүйлгэн хэлхэхдээ хоёр түйтгэр /нисванисийн болон мэдлийн/-ийг даран хоёр их чуулган /буяны чуулган, билэг билгүүний чуулган/-ыг хураахыг бэлгэдэж хэлхэнэ.
Тарни тогтоол унших үедээ уншсан тарнийн адистид дотор оршихыг бэлгэдэн эрхиэ дотогш эргүүлэн тарниа тоолдог. Харин түйтгэр тотгорыг буцаахын тулд тарни тоолох үед саад тотгорыг буцааж байгаагаар бэлгэдэн эрхиэ гадагш эргүүлэн тоолдог.
Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөтэй, эрдэмт модны үрээр голчлон бүтээдэг.
Дэлгэрүүлэх уйлст: Бодь мод, Зандан, Шар эрхи
Эрхэндээ хураах үйлс: Лүнтэн, Улаан шүрэн эрхи, улаан зандан, сум мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөтэй эд болон анхилам үнэрт модоор бүтээдэг байна.
Хатуу үйлст: Гүррагчаа, Гавал, Могойн шүдэн, Суман эрхи, төмөр зэрэг ихэвчлэн хатуу ширүүн, хар бараан өнгөтэй эдээр бүтээдэг.
Тэдгээрээс эрхэм нь эрдэнэсийн зүйлсээр, дундах нь модны үрээр, адаг нь мод чулуугаар бүтээсэн болой. Гэвч ямар эдээр бүтээсэн ч эрхэмлэн нандигнаж, зарлигийн шүтээн хэмээн бэлгэдэх нь ялгал үгүй биз ээ. Харин эдгээр эрхиний ширхэг бүр нь сэтэрхий, хагархай, том жижиг, хоорондоо адилгүй тэргүүтний гэмгүй байх ёстой ба эрхиний хэлхээс нь ч хэт сул болон хэт шахуу бус эрхи эргүүлэн тоолоход тохиромжтой байх ёстой. Хэрэв хэлхээс нь хэтэрхий урт байх аваас бүтээл бясалгалд алгасрал ихтэй болох ба хэтэрхий богино бол насанд цөвтэй хэмээн үздэг ажээ. Энэ мэтээр өөрт буй сайн сайхан эдээрээ таарсан зөв эрхийг хэлхэн үйлдээд равнай өргөж, бурхдын зарлигийн шүтээн болгон хүндэтгэн хадгалдаг ёстой бөгөөд хамаагүй хүний гарт дамжуулах болон тангараг ижилгүй хүнд үзүүлдэг ч үгүй ёстой. Ер нь эрхийг өөр өөрийн язгуурын багш, шидийг хайрлагч ядам бурхад, үйлсийг бүтээгч дагинас, номын сахиус нартай сэтгэл хэлхэгдэхийн бэлгэдлээр хэрэглэдэг байна. Мөн нууц тарнийн тангараг ёсоор бэлгэ билгийн бурхдын мутрын тэмдэгийг бэлгэдэх, билгийн эхийн шүтэн барилдлага, төгс эдлэлийн шүтэн барилдлага, тогтоол тарниудын тоог эндүүрэлгүй тоолон барих тэргүүтний үүднээс ч эрхийг хэрэглэдэг билээ. Дээр өгүүлсэн мэт дөрвөн үйлнээ зориулан бүтээсэн эрхи нь өөр хоорондоо өнгө, бүтээгдсэн эд зэргээрээ ялгарахаас гадна том жижиг хэмжээнийх нь хувьд ч ялгах ёс байжээ. Энэ мэтчилэн эрхийг дөрвөн үйлнээ тохирох бэлгэдэлт эдээр тааруулан, зохицох утас хэлхээгээр хэлхээд аливаа муу үйлнээ халдуулалгүй эрхэмлэн нандигнаж, бурхдын зүрхэн тарни тэргүүтнийг тоолон унших хэрэгтэй бөгөөд хэрэв эрхи доройтон муудах аваас бэлгэ билгийн бурхдад өргөхүйн сүжгээр гал, уснаа өргөдөг байна.

10 ХАР НҮГЭЛ


Биеэр үйлдэх 3 нүгэл
  • 1.Амьтны амь таслах
  • 2.Хулгай хийх (эс өгснийг авах)
  • 3.Ариун бус явдал
Хэлээр үйлдэх 4 нүгэл
  • 1.Худал ярих
  • 2.Хов өгүүлэх
  • 3.Ширүүн үг өгүүлэх
  • 4.Дэмий чалчих
Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл
  • 1.Хүсэл шунал
  • 2.Хорон сэтгэл
  • 3.Буруу үзэл
Жаалхүү энэ хорвоогийн хүмүүний амьдралын тухай үе үе эргэцүүлэн бодох дуртай. Аав нь түүнд гэрэл гэгээгий нь олж харж аливаа бүхэнд чин сэтгэлээр хандаж, ямагт сайн сайхныг санаж, зөв үйлийг бүтээж байвал амар амгалан, аз жаргалтай амьдрал дунд чи өөдрөг бадрангуй явж чадна. Ерөөсөө амьдралын зарчим нь ийм юм гэж захидаг юм.
Тэгэхдээ аав нь жаалхүүг эгээ л өөр шигээ насанд хүрсэн том хүн юм шигээр бодон тийнхүү ярина. Ингэх нь жаалхүүд их аятайхан., урамтай санагддаг юм. «Энэ муу хүүхэд балчир байна. Юм ойлгох болоогүй. Сүүлд том болохоор нь л ярья» гэж басамжилсан сэтгэл гаргадаггүйд нь хүү аавдаа унэн голоосоо баярладаг билээ л.
Харин хүү ааваасаа нүгэл л гэх юм, буян л гэх юм. Тэр ч бүү хэл арван хар нүгэл, арван цагаан буян гэлцэх юм. Чухам юу юуг тэгж яриад байнаа. Энэ тухай нариин сайн мэдмээр байна? гэж нэгэнтээ асуухад нь тийм ч тоймтой хариу хэлээгүи юм.
Ер нь бол сайн үйл бүхнийг буян гэдэг, муу үйл бүхнийг нүгэл гэдэг л дээ... гэсхийгээд л орхичихсон. Магадгүй аав нь нүгэл, буяны тухай тун нарийвчлан, тов тодорхой мэддэггүй ч байсан юм билүү.
Тэгээд л жаалхүү тэрхүү буян гээч юмны тухай, бас мөнөөх нүгэл гээч зүйлийнх нь тухай бүр тодорхой сайн мэдэхийн хүслэнд автаж билээ. Ер нь энэ орчлонгийн хүн бүхэн л энэ талэчр сайн мэдэж байх ёстой юм байж л дээ.
Энэ нь тэр жаалхүүтэй нэг л өдөр гэв гэнэт учраад тун хэрэгтэй, ёстой л чухлын чухал олон сайхан зүйлииг өгүүлж ярьж өгчихөөд бас л гэв гэнэт хаашаа ч юм үгүй болж одсон мөнгөн буурал толгойтой, намирсан урт цагаан сахалтай, зургаадай хэмээх таяг тулсан, улаан дээлтэй, нэн амгалан төрхтэй, ухаантай сайхан өвгөний яриа хөөрөөнөөс тун ойлгомжтой байсан билээ.
Тэр нэг сайхан өдөр, ийм нэг маш сонин явдал болжээ. Жаалхүү гэрийнхээ хаяанд элдвийг бодон сууж байж. Ялангуяа хэзээ ч билээ, хэнээс ч билээ сонссон там, диваажин гэгч ад мөрийн ч гэмээр, үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг хачин зүйлийн тухай итгэж ядаж, бас ч шимтэн бодож сууж.
Ер нь Жаалхүү, хүмүүс үхэхээрээ зарим нь тамд, зарим нь диваажинд очицгоодог гэсэн үлгэр домгийн ч юм шиг адал сонин яриаг олонтаа сонссон байж л дээ.
Халуун там, хүйтэн там байдаг тухай ч сонсчээ. Халуун тамд очсон хүмүүнийг эрлэгийн хүчирхэг элч нар бороохой шийдмээр нүүр нүдгүй цохиж зодож, чирч гулдран авч одоод дүрэлзэж байгаа улаан гал руу шидэж хиншүү хярвас ханхлуулан шарж хайрч тамална. Бод л доо шаржигнан дүрэлзэж байгаа өрдсөн их галын дотор хүмүүс шарагдаж, хуйхлагдаж, орилж чаралж, арваганан тийчилж байна гэдэг... Төсөөлөн санахаас ч аймаар байгаа биз дээ? Нүгэлт тийм хүмүүсийг тэгээд ч бас орхичихдоггүй гэсэн. Үс гэзэг нь хуйхлагдаж, шарагдаж хайрагдсанаасаа болоод бие нь нэл цэврүү, шарх сорви болсон тэднийг бас л мөнөөх оволзсон их улаан галаас нь шууд л татаж гаргаад хаа, гуянаас нь гулдран явсаар тас нясхийсэн мөсөн агуй руу чулуудацгаадаг гэсэн.
Бидний төсөөллөөр хойт туйлын орноос ч хавьгүй хүйтэн тэрхүү тачигнасан хөлдүү мөсөн агуй руу, арьс хөрсгүй болтлоо түлэгдэж халанхайтсан улаан нялга хүмүүсийг сарвалзуулан өргөөд л орилуулж, чарлуулаад л шидээд байна гэдэг дүрсэлж санахаас аймаар. Тэр улаан нялга болсон элэнхий түлэнхий хүмүүс ян хөлдүү мөсөн тогоонд гулдайн гулдайн унаад ямар өрөвдөлтэйгөөр тэсхийтэл хөлдөж, ёолж гиншиж цурхирцгаадаг бол доо.
Хэзээ ч билээ. Хэнээс ч билээ сонссон энэ ёрын яриаг үе үе санахдаа жаалхүү хиртхийн түгшинэ. Үнэхээр тийм бол үүн шиг аймшиг гэж ер байх уу даа!
Хоёрхон тамынх нь тухай цухас сонссон нь л энэ шүү дээ. Гэтэл бүүр арван найман там байдаг гэж ярьцгаадаг...
Тэгтэл бас диваажингийн тухай яриа бий. Үхэгсэдийн зарим нь тэнд очдог гэдэг. Тэр диваажин гэдэг нь өвөлгүй зунтай, өвчингүй жаргалтай хүмүүний хүссэн бүхэн бэв бэлэн байдаг тансаг орд харш, манай гариг дээр үзэгддэггүй анхилуун үнэр, амт төгөлдөр цэцэг жимс саглайлдсан, эх дэлхийн хар тэргүүнт хэн хүний төсөөлөх аргагүй үлэмж баян, үзэсгэлэн гоо, ёстой л баяр хөөр, жаргал цэнгэл бялхан халгисан орон гэдэг.
Там, диваажин гэдэг ийм л их ялгаатай хоёр ертөнцийн аль нэг нь үхэгсдийг заавал угтаж авдаг гэсэн. Харин өөд бологч хүмүүсийн аль нь чухам тэр л бодохоос зүрх шимшрэн тамын орон руу, аль нь тэр л төсөөлөхөөс сэтгэл баясан догдлом дйваажингййн орон руу очицгоодгийг настнууд ингэж тайлбарладаг.
Юу гээч, энэ ертөнцөд нүгэл үйлдэж амьдарсан хүн заавал тамд, харин буян үйлдэж амьдарсан хэн боловч нөгөө цэнгэл жаргалангийн диваажинд нь очдог хатуу жамтай гэж тэд батлан өгүүлдэг.
Энэ бүхнийг эргэцүүлж, яаж ийгээд буян ба нүгэл гээч юмсын нарийн ширийн учрыг олоод мэдчих юмсан гэж жаалхүүг махран бодож суутал гэв гэнэт дэргэд нь нэг хүн хоолой засан зөөлхөнөөр ханиах шиг болжээ.
Жаалхүү тэр чимээ гарах шиг болсон зүг тийш цочин хартал үлгэрт л гардаг шиг мөнөөхөн мөнгөн буурал толгойтой, намирсан урт цагаан сахалтай, элбэгдүү улаан дээлтэй, нүдэнд дулаахан, амгалан дүр төрхтэй, эрхи имэрсэн өвгөн хаанаас ч юм бэ, яаж ч юм бэ хүрээд ирчихсэн бололтой бодлогоширсон нүдээр түүнийг ширтэн зогсож байснаа ягуухан алхалсаар дэргэд нь ирж хүүтэй зэргэцэн суугаад,
-Чиний наад учрыг нь олох гээд байгаа зүйлийн тухай ярихын тулд бидний бурхан багш хэмээн нэрлэдэг Буддагийн тухай л эхэлж өгүүлэх болно доо гэснээ: Өгүүлрүүн:
Эрт цагт хутагт Энэтхэг орны үзэсгэлэнт Варанаси хотноо нэгэнтээ таван зуун бярман ном бясалгаж суужээ.
Тэр цагт эдүүгээ бидний багш хэмээн алдаршсан бурхан Будда бээр Үдала гэдэг нэрт нэтэн лам болж мэндэлсэн байж. Тэр Үдала лам мөнөөх таван зуун бярманы дэргэд хүрч очоод «Та нарын чухам хэнд тань дээдийн ном буй. Хэн нэгэнд тань үнэхээр дээдийн ном буй бөгөөс надад зааж өгөөч. Тэгвэл би юу хүссэнийг тань биелүүлье. Боолын боол чинь болсон ч яахав!»гэж хичээнгүйлэн гуйжээ. Тэгтэл олны дундаас нэгэн бярман онцгойрон гарч ирж өгүүлрүүн: «Хэрвээ чи арьсаараа цаас, ясаараа үзэг хийгээд, цусаа бэх болгон найруулаад миний хэлэх сургаалийг бичиж чадна
гэвэл би чамд ном зааж өгье» хэмээжээ. Үдала лам огтхон ч эргэлзэлгүй «Тэгье» гэж зөвшөөрсөнд мөнөө бярман ийнхүү номложээ.

Аль ч үест явдал суудлаа сайтар хянамгайлан
Амь хөнөөх, хулгай хийх, ариун бус явдлыг тэвчсүгэй.
Хараал ширүүн үг хэлэх ба, худал ярих, хов зөөх
Хамжааргагүй дэмий чалчихыг чанд цээрлэсүгэй
Хүсэл шуналд бүү авт. Хүйтэн хорт сэтгэлийг бүү өдүүл.
Аливаад буруугаар атгалахыг эс үйлдэх л
Ариун бодь сэтгэлтний явдал болмой.
хэмээн айлджээ. Үдала лам ч түүнийг тэр даруй ном болгон бичээд энэхүү Замбуу тив даяар түгээн тараажээ.
Тийнхүү бурхан Будда арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураахуйн ёсыг анх дэлгэрүүлсэн ба энэхүү ёсыг чандлан сахиж баримталснаар өөрөө ч гэгээрлийн туйлд хүрч чадсан юм гэнэ билээ гэж тэр өвгөн бодлогошрон байж жаалхүүд өгүүлэв.
-Жаалхүү:
-Тэгвэл тэр арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах ёсыг алдалгүй дагаж чадсан хэн боловч бас л бурхан багш шиг гэгээрлийн туйлд хурч чадах юм уу? гэсэнд
Өвгөн бээр,
-Тийм ээ, хүү минь, Тэгж чадсан хэн боловч ариун гэгээний туйлд хүрэх л учиртай юм. Чи ч , чиний найз нөхөд ч, ер хэн ч гэгээрлийн туйлд хүрч болно гэснээ угаасаа л Будда багш өөрийн үндэслэн бүтээсэн бурханы шашинаа тодорхойлон айлдахдаа тун товчхоноор:
Үргэлжид муу үйлийг тэвчээд
Өнөд сайн үйлийг хичээгээд
Өөрийн сэтгэлийг сайжруулж чадвал
Үнэхээр тэр Бурханы шашин мөн. гэж нэгэнтээ номлосон байдаг юм. Иймээс л бурханы шашиныг ойлгон таних гэдэг нь буян, нүглийн учир начрыг сайтар мэдэхээс эхэлдэг юм даа хүү минь гэв.
-Өвөө, тэгвэл нүгэл гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?
-Угтаан бол зовлон шаналал буюу муу үр дагавар дагуулдаг үйлдлүүдийг л нүгэл гэдэг юм даа. Нүглийг дотор нь биеэр үйлддэг гурав, хэлээр үйлддэг дөрөв, сэтгэлээр үйлддэг гурван нүгэл гэж хуваадаг юм...
-Биеэр үйлддэг гурван нүгэл гэнээ?
-Тиймээ, биеэр үйлддэг нүгэл гэж бий.
-Ямар гурван нүгэл?
-Нэгдүгээрт амьтны амийг хөнөөх, хоёрдугаарт нь бусдын эс өгснийг авах буюу хулгай хийх, амраг хайртыгаа мэхлэн садар самуун явах, буруугаар хурцах энэ гурван нүглийг биеийн нүгал гэдэг юм.
-Өвөө, хэлээр бас нүгэл үйлдэж болдог юм уу? Зүгээр л хэл яриагаар л нүгэлт муу үйлийг хийж болно гэж үү?
-Тэгэлгүй яахав. Бүр ч их хор хөнөөлтэй нүгэл болдог гээч.
-Үүнд чинь ямар дөрвөн нүгэл багтдаг юм бэ? -Хүү минь сайн сонс. Бичиж тэмдэглээд авсан ч болно. -Би сонсьё. Сайн тогтоож байгаад дараа нь тэмдэглээд авнаа өвөө.
-Хэлээр үйлдэж, их хор хөнөөл тарьдаг дөрвөн нүглийн нэгдэх нь худал хэлэх, хоёрдахь нь хов үг зөөх, гурав дахь нь хэрцгий ширүүн үг хэлэх, хараах зүхэх, дөрөв дэх нь их чалчих, дэмий донгосох энэ хэд багтдаг юм даа.
-За, тэгвэл сэтгэлээр үйлддэг гурван нүгэл гэдэг нь.
-Тэр үү, тэр ч бас аюул хөнөөл ихтэй, тун ч балагтай гурван нүгэл. Нэгдүгээрт хомхой сувдаг сэтгэл, хоёрдугаарт хорт муу сэттэл, гуравдугаарт буруу бодол сэтгэл... За, ингээд нийтдээ хэдэн нүгэл болж байна вэ? Жаалхүү
-Арав. Арван нүгэл болж байна.
-Энэ бүгдийг чинь л арван хар нүгэл гээд байгаа юм шүү дээ.
-Өвөө та, бүр тодорхой, нэг нэгээр нь яриад өгөхгүй юу?
-Тэгье л дээ. Арван хар нүглийн анхдагч нь амьтны амь таслах гэж байдаг юм гэснээ өвгөн нүдэндээ нэг л үзэн ядсан харц тунаруулаад улам бүр бодлогошрон өгүүлсэн нь:
Арван хар нүглийн анхдагч амьтны амь таслах
-Энэ тухай олон арван үлгэр түүх дурдаж аймшигт муу муухайн балгийг сэтгэл шимширтэл ярьж болох ч чиний цаг завыг бодож, бас чи ухаантай сэргэлэн хөвгүүн тул амархан ойлгочих болохоор өвөө нь аль болох товч өгүулье.
-Аливаа амьтны алтан амийг муу санаагаар хүйтэн мэсээр, хүч түрэмгийлэх ба хор хэрэглэх, хараал жатга хийх зэрэг элдэв аргаар өөрөө гардан таслаж хөнөөх юм уу, өрөөл бусдыг ятган хөнөөлгөвөл амь тасалсны нүгэлт үйлиин үрийг биедээ хураадаг. Бас өөрөө гардан үйлдээгүй хэдий ч хэн нэгэн хар мөртний бусдын амь таслах үйлдэлтэй санаа нэгдвэл тэр л алуурчин яргачины адилаар амь тасалсан нүгэлт үйлийг мөн биөдээ хураадаг.
-Огт санаандгүй явж байгаад, жишээ нь нэг хорхой шавьжийг гишгэчихдэг ч юм уу, осол зэхий болвол...
-Амьдралд тиймрэхүү зүйл тохиолдох л доо. Эндүүрэх, болгоомж алдах, алах сэтгэлгүй байсан ч хөл доор нь ямар нэгэн амьтан гишгэгдэж үхэх гэх мэт гэнэ сэргүй тийм үйлдсэн тохиолдолд амь тасалсны нүгэл болдоггүи ч муу үйлийн тоонд багтдаг л юм шүү дээ. Жишээлбэл: бусдын сайн сайхны тулд шинээр сүм дуган барьж босгох боллоо гэхэд газар шорооны ажлын хоморгонд олон тооны хорхой шавьж өртөн үргэдэх мэтийг бол нүгэлд тооцохгүй гэж Бурхан багш айлдсан байдаг юм.
-Дээр дурдсанчлан нүгэлт үйлдэлтэй санаа нийлбэл нүглийг нь хураадаг, санамсаргүй үйлдвэл нүглийг нь эс хураадаг ёс үлдсэн есөн нүгэлд ч бас хамаарах уу?
-Тийм ээ.
-Тэгвэл ямар тохиолдолд амь тасалсны нүгэлийг яг өөртөө хураах вэ?
-Хомхой муу хүсэлд хөтлөгдөн амьтны мах тос, арьс үс, шүр сувд тэргүүтэнд шүлэнхийтэн дурлах, амьтны амийг хөнөөх, өшөө хорсолд автан, уур хилэнгийн гай балгаар бусдын алтан амийг таслан сүйтгэх, буруу үзлийг баримтлан муйхарлахын эрхээр ийм нүгэлд автах, хорон муу сэтгэлийн үүднээс бусдыг хөнөөвөл яалт ч байхгуй амь тасалсны н үгэлт үйлийг хураадаг юм даа. Муухай шүү ...
-Амьтны амь тасалсан нүглийн үйлийнхээ үрийг хүн хожим яаж амсдаг юм бол оо өвөө?
-Амьтны амь тасалсан нүгэлт үйлийн үрийн гэсгээл нь халуун найман там, хүйтэн найман там, ойруур хүрээлсэн там, хэсэг бусаг там сэлт арван найман тамд унаж санаанд багтамгүй аюумшигт зовлонгуудыг ээлж дараалан амсдаг гэдэг юм даа.
-Өвөө, та тэдний заримаас нь хэлж өгөөч дээ?
-Ухаандаа, ан гөрөө, дайн тулааны эрхээр амьтан хөнөөсөн нүгэлтэн бол «Хумсан илдтэн» гэдэг тамд унадаг. Үйлийн үрээр тэдгээр амьтдын хумснууд хурц хурц мэс сэлэм болж хувираад нэг нэгнээ бүлж сүлбэж нүд хальтрам аюумшигтаи зовлон эдэлцгээдэг.
Мөн өөрийн тэжээж байсан мал амьтныг хорон муугаар алж сүйтгэсэн бол «Хураан дарж тарчилгах» гэдэг тамд очиж унах ба ямар амьтны амь тасалсан байна тэр амьтных нь толгойн дүрс хэлбэртэй хад цохионы хооронд өнөөөх амь таслагчдыг цуглуулаад хоёр талаас нь тэрхүү хад чулуугаар бяц шахуулан няцалж гэсгээдэг... Аймаар байгаа биз.
-Үнэхээр аймаар юм. Амьтны тэр тусмаа хүний алтан амийг хөнөөнө гэдэг ч хамгийн том, хамгийн жигшүүртэй нүгэл л дээ. Харин хулгай зэлгий арай гайгүй нүгэл биш үү?
-Одоо арван хар нүглийн хоёрдахь буюу эс өгснийг авах, өөрөөр хэлбэл хулгай хийх нүглийн тухай арай тодруулж яръя л даа.
Арван хар нүглийн хоёрдахь эс өгснийг авах
-Бусдын юмыг зөвшөөрөлгүй авчихдаг бол хулгай гэнэ биздээ.
-Өөрийн бус, өрөөл бусдад өмчлөгдсөн эд юмсыг шунал хүсэл, уур хилэн, мунхагийн эрх, хагацуулах санаагаар илт булаах, хулгайлах, хар тарнийн хүчээр даллах, бусдын эд баялгийг өөрийн болгохын тулд бурхан шүтээн, тэнгэр сахиусанд даатгаж залбирах, мэргэ төлгөөр мэхэлж авах, мөрий тавих, хуурамч бичиг баримт үйлдэх, зээлж авсан эд зүйлээ эргүүлж эс өгөх буюу луйвардах, жин хэмжүүрт арга заль гаргах, мөнгө хүүлэх, хадгалуулсан эд зүйлийг буцааж эс өгөх тэргүүтэн нь бусдын эд хөрөнгийг өөрийн болгож авах ба өөрийн болгож аваагүй ч өөрийн болгохын тулд бусдыг ятган үйлдүүлэгч хүмүүнд энэ гэм нүгэл нүүрлэдэг. Тэр ч бүү хэл. бусдын хаясан гээсэн эдийг олоод эзэнд нь өгөлгүй өөрийн болгох нь эс өгснийг авсан нүгэл болдог.
Олз хүндлэлийн тулд хуурамч дүр эсгэх, зусардан бялдуучлан байж олж авсан эд зүйлс, хүний өгсөн эд зүйлсийг дахин авахын тулд хуурмагаар магтан сайшаах тэргүүтэн буюу тойруу замаар, ёс бусаар олж авсан эд юмс нь эс өгснийг авсны нүгэл болдоггүй боловч энэхүү нүгэлд харьяалагддаг юм
-Өвөө, эс өгснийг авсны нүгэл нь яаж гэсгээгддэг вэ?
-Эс өгснийг авсан нүгэлтэн нь «Уйлан цурхирагч» хэмээх халуун тамд очдог ба дүрэлзсэн халуун галаар төөнүүлэн шарагдаж, үнэхээр тэсвэрлэхийн аргагүй зовлон зүдгүүрийг эдэлж аврал эрж гасалж, орь дуу тавин тамлуулдаг.
Бас хулгайн замаар олдсон эд идээг эдэлж хэрэглэсэн хүн ч мөн л халуун тамд очиж хайлуулж улайтгасан ширэм амандаа цутгуулж тарчилдаг аж. Тэр ч бүү хэл бусдын сайхан сэтгэлээр өгсөн эд зүйлийг өрөөл бусадад хуваалцалгүй гагц хар аминдаа зориулж хэрэглэсэн хүн ч там, бирд, адгуус зэрэг гурван муу заяанд төрж хэмжээлшгүй бэрх зовлон амсдаг гээд бодрход л арга заль хулгайн замаар олдсон эд зүйл ямар муухай бузар хар мартай болох нь тодорхой байгаа биз дээ. Мөн өгснийг авсны эзний үр гэж нэг хэцүү юм бйй.
-Тэр юу юм бэ, өвөө!
-Тэрхүү нүглийг, үйлдэгчийн гай балгаар тухайн нутаг орны газар тариалан, малын бэлчээр хорт оготно хулгана тэргүүтэн, мэргэчин амьтад, элдэв хорхой шавьжинд сүйтгэгддэх, үр жимс үл боловсрох, орон нутаг ган гачиг, зуд турханд үгүйрэх хоосрох зэрэг аюул нүүрлэдэг үйлтэй.
-Хулгай хар мөртэй гэдэг ч ...
-Үнэн, хүү минь. Хулгай хар мөртэй гэдэг чинь ийм л аймшигт уршгийг хэлж байгаа юм шүү дээ.

Жаалхүүгийн сэтгэл бүүр бүүдийж нүгэлт үйлдлийг жигшсэний тэмдэг үзэн ядахуйн оч нүдэнд нь үзэгдэв. Тэрээр шүүрс алдаад,
-Ариун бус явдал ... Арван хар нүглийн гурав дахь ариун бус явдал гэдгийг чинь би нэг л тодорхой ойлгохгүй байна...
Арван хар нүглийн гурав дахь ариун бус явдал
-Чи арай балчир байна. Тэгэхээр л энэ чамд тийм ч ойлгомжтой биш байгаа юм. Гэвч чи энэхүү нүгэлт зүйлийн тухай бас мэдсэн л байх хэрэгтэй дээ. Яагаад гэвэл насаа болоод ирэхээр ийм нүглээс бас л холуур явах ёстой шүү дээ.
-Тэр чинь чухам яг юуг хэлээд байна вэ, Өвөө?
-Энэ бол насанд хүрсэн хүмүүсийн хоорондох янаг амрагийн явдалтай холбоотой л доо. Эрэгтэй эмэгтэй залуус хоорондоо хайрлан дурлалцаад амраглан жаргадаг нь хорвоогийн жам. Энэ явдал нь зөв зүйтэйгээрээ үргэлжилж байвал аз жаргал, баяр баясгалан юм шүү дээ. Ариун нандин зүйл.
-Яахлаараа энэ ариун нандин зүйл чинь ариун бус явдал болчихдог юм бол?
-Энэ их учиртай.
-Явагдахуун бус дор буруугаар хурцах гэж нэгэн зүйл нүгэл буй. Юу гэвэл, эцэг эхийн долоон үөд хамаарах садан төрөл, эмэгтэй лам, айлын бэр болоогүй, насанд хүрээгүй охин, тухайн улс орны хууль тогтоолоор хамгаалагдсан зэрэг онцлох хүмүүстэй амраглан эр эмийн ажил хийх нь энэ нүгэлд багтана.
Бас гишүүн бус дор буруугаар хурцах гэж нэгэн зүйл нүгэл буй. Энэ нь амьтны ёсноос, цаашилбал хүний ёсноос гаж хэлбэр маягаар эр эм хүмүүс хоорондоо амраглахыг хэлээд байгаа юм. Ёстой юмыг ёсыг нь гажуудуудахаар нүгэл болчихож байгаа хэрэг л дээ.
-Өвөө, би нас балчир ч гэлээ төсөөлж л байна л даа
-Чи тийм ч бага хүүхэд биш. Сэрэмжилбэл зохих ийм ариун бус нүглийн тухай одооноос төсөөлж мэдээд авахад илүүдэх юун. Дээрх хоёроос гадна бас орон бус дор буруугаар хурцах, цаг бус дор буруугаар хурцах хэмээдэг хоёр зүйлийн нүгэл бий.
-Орон бус дор гэж юу гэсэн үг вэ?
-Аль ч хүн өөрийн эхнэртэйгээ энгэр зөрүүлбэл гэм болохгүй шүү дээ. Гэвч багш, эцэг, эх, гурван эрдэнийхээ шүтээний дэргэд, сүм хийд дотор, олон хүнд ил харагдахуйц газар, хайрга шороо, өргөстэй газар зэрэгт энгэр зөрүүлбэл нүгэл болдог
-Тэгвэл цаг бус дор буруугаар.... гэдэг нь...
-Бүсгүйн сарын тэмдэг ирсэн үе, жирэмсэн үе, нэг өдрийн сахил санваар сахиж буй үе, хүсээгүй байгаа үе зэрэг тохиолдолд, бас хүч түрэмгийлэх, тэр үедээ зодож занчих янз янзаар авирлах, мал адгуустай нөгчих зэрэг нь хэлэхэд ч хэцүү нүгэл болдог...
-Ийм нүгэлтнүүд бас л тамд унах уу?
-Тэгэлгүй яахав. Ийм нүгэлтэн нь эр ч бай, эм ч бай ялгаагүй тамд ороод «Шалмали» хэмээх арван зургаан өргөстэй төмөр модны дэргэд төрдөг. Тамын сахиусууд тэрхүү модонд нүгэлтнийг дахин дахин авируулан буулгахад нүгэлтэн нь мөнөөх хурц хурц өргөсөнд сүлбүүлж сийчүүлж тарчилдаг... Бас буруу хурцалд дурласны хар гайгаар хойт төрөлдөө бөөс зэрэг муу амьтан болдог...
Тийм нүгэлтний нутаг оронд намаг балчиг, азар бузар, үмхий самхай хог новш элбэгшдэг.
Жаалхүү үнэндээ дээрх яриаг төдийлөн тодорхой ойлгосонгүй л дээ. Гэхдээ л бүдэг бадаг төсөөлсний зэрэгцээ юутай ч эл өгүүлэгдсэн зүйлс олигтой юм биш. эрүүл саруул ухаантай хүнд бол жигшиж л явах муу үйлдэл гэдгийг хэр хэмжээгээрээ ухаараад авсан юм.
Харин жаалхүү өөрөө хааяа ч бас бага сага худал залчихдаг тул «Арван хар нүглийн дөрөв дэх нь худал ярих» гэдгийг тийм ч аймаар нүгэлд орохгүй биз гэсхийж бодож суусныг нь өвгөн таачих шиг болсон.
Тиймдээ ч өвгөн «Худал ярих» гэдэг чинь ч бас л том нүгэл дээ! гээд өгүүлрүүн:
Арван хар нүглийн дөрөв дэх нь худал ярих
-Шунал хүсэл, уур хилэн, мунхаг сэтгэлийн үүднээс ямар нэг юмыг бусдад санаатайгаар буруу ойлгуулах, тухайн зүйлийг зөвөөр ойлгосон хүний бодлыг албадан оролдож буруугаар зргүүлэх ньхудал өгүүлсний нүгэл болно.
Мөн номыг буруугаар номлох нь худал хэлсэн болохын дээр ном тэвчсэний хүнд нүгэл болдог.
Хэлээр үйлддэг дөрвөн нүглийг өөрөө хийх, өрөөл бусдаар ятгаж хийлгэхийн аль нь ч ялгаагүй нүгэл үйлдсэнд л тооцогддог.
Худал хэлснээр цагаан зүгийн тэнгэр үл хамгаалах, үг нь үнэ цэнээ алдах, өгүүлсэн бүхэн нь ор үндэсгүй мэт санагдах, хичнээн сайхан зүйл яривч хэнд ч таагүй сонсогдох, үргэлж бурууг сэтгэж, буруу ярьж, буруугаар үйлдэх, үхээд тамд унах сэлт нь нэн хүнд гэмтэн болдог.
-Өвөө, тэгж худал хэлэхүйн нүгэл үйлдсэн хүнд ямар гэсгээл шийтгэл оногддог бол?
-Худал хэлэх хийгээд ялангуяа ном буруугаар заасан хүн тамд унах ба түүнийг час улайдсан халуун төмөр дээр хэвтүүлж, гал бадарсан гох төмрөөр хэлийг нь загасыг уснаас дэгээдэн гаргаж буй мэт амнаас нь гаргаад сунгантатаж, том болгоод гадаслаж уядаг. Тэгээд тэр сунасан том хэлийг нь хурц иртнээр хагачин сийчиж орхино. Тэгэж зүсэгдэж шархалсан хэл нь төдөлгүй өт хорхойд баригдаж, идэгдэхийн цагт мөнөөх нүгэлт хүн мэдээжээр бэрхийн бэрх зовлонд нэрвэгдэнэ.
-Ямар аймаар юм бэ? Үнэхээр тамын ёроолын там юм байна шүү дээ. Эцэстээ тэд дахиад хүн болж төрвөл ямар шүү хүн байх бол?
-Тэд хүмүүн болж төрсөн ч зөөлөн нинжин сэтгэлгүй, хэрээнийх шиг хахир муухай дуутай, дултираа пайтан, ээрүү гацаа мэтийн хэл ярианы согогтой, шүд нь орсгой, дорсгой, бас үргэлж хорхойтдог, ам нь өмхий, уруул нь домбогор, бас тэр нь үргэлж хагарах, хомхой долоох мэтээр шаналгадгийн дээр үргэлж хэл аманд өртөмтгий зэрэг үйлийн үрийг өөрийн эрхгүй эдэлдэг өрөвдөлтэй нэгэн байна.
Мөн тийм амьтны аж төрөн буй орон нутагт худал хуурмаг явдал ихсэх, элдэв зүйлийн гай тотгор нүүрлэж, сайн сайхны цог учрал бүхэн доройтож, үгүйрдэг.
-Бас л муухай юм даа. Нүгэл л бол нүгэл байдаг юм байна.
-Тийм шүү хүү минь. Сайн нүгэл, сайхан нүгэл гэж яаж байхав. Хөнгөн, арай гайгүй нүгэл ч гэж байдаггүй юм.
Ухаандаа л одоо би чамд арван хар нүглийн тав дахь нь болох хов өгүүлэх нүглийг ярьж өгье л дөө.
Арван хар нүглийн тав дахь хов өгүүлэх
Өвгөн бээр өгүүлрүүн:
-Шунал хүсэл, уур хилэн, мунхагийн эрхээр эв түнжинтэй хийгээд эв түнжингүй ч бай ямар ч харьцаатай байсан хүмүүсийг эв түнжинтэйг нь салгах, эв нэгдэлгүйг нь эвлэрүүлэхийг үл хүсэх муу сэтгэл, муухай санаагаар үнэн худал ямар ч үгээр, сэтгэлд зохистой болон зохисгүй байдлаар үгээр болон дохио зангаа, бичиг сэлтээр хутган үймүүлж тангаргийг тонгорог болгож хов зөөсний гэм нүгэл гэж бас бий. Тэр ч бүү хэл өөдгүй муухай явган нүгэл болдог. Тийм ховч хүмүүс ч бас л нүглээ эдэлж, гурван муу заяанд төрөх ба халуун, хүйтэн тамд унах, үхээрийн бузар идэгч бирд юмуу, аймшигт муухай төрхтэй адгуус болон төрж үйлээ үзэж тарчилдаг юм.
-Өвөө, хов зөөсний үл зохилдохын үр нь яаж гардаг юм бэ?
-Хов зөөснөөр янаг садан найз нөхдөөр хомсдож, яаж ийгээд анд нөхөдтэй болсон ч хурдан хагацах, адгийн шаарнуудтай л дотносохоос өөр аргагүй болно дро. Тэр ч бүү хэл тийм нүгэлтнүүдийн балгаар газрын гадаргуу энхэл донхол, олбиц солбиц болох, халил хавцал, гуу жалга ихсэх хүн амьтны зорчих замд саад тотгор ихэсдэг гайтай.
-Өөдгүй муу ховчоос болоод газар дэлхий хүртэл эвдэрдэг баих нь ээ...
-Тиймээ, нүгэл багаддаггүй гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Нүгэл бол зөвхөн нүгэлтэндээ ч биш зүв зүгээр байсан хүн зон, нутаг газарт ч хар мөр, гай гамшиг үлдээдэг булай зүйл шүү дээ.
-Өвөө, арван хар нүглийн зургаа дахь нь юу билээ?
-Зургаадахь нь уу, зургаа дахь нь...
Арван хар нүглийн зургаа дахь нь ширүүн үг өгүүлэх
-Гурван хорт сэтгэлийн нөлөө, өөрөө дургүйлэхийн үүднээс бусдыг ширүүн үгээр дайрч довтлох, үнэн худал ямар ч үгээр хүний үндэс угсааг доромжлрх, биеийн өө сэвийг нь зэвүүнээр дурдах зэргээр хоригийг нь уудалж, зүрхийг нь зүсэж, голд нь орохуйц үгийг хоржоонтой өгүүлэх, бичгээр илгээх зэргээр бурдад эрээ цээргүй ширүүн үг өгүүлсний нүгэл гэж бас л том гэм бий.
Ийм нүгэлтэн идэж уусан нь гал болон амаар нь дүрэлзэгч бирд, хилэнцэт хорхой, могой тэргүүтэн хүйтэн адгуус болон төрдөг.
-Ширүүн үг өгүүлсний эзний үр балаг гэж бас бий юу
-Байлгүй яахав. Орон нутагт модны хожуул болон өмөг цөмөг бут сөөг, хайрга чулуу олшрох ба газрын өнгө үзэмж гундах, уулс нурах, ус ховррдох, цөлжих гамшиг нүүрлэдэг.
-Өвөө, үнэхээр бага нүгэл, балаггүй муу үйл гэж байдаггүй юм байна даа. Зүгээр л дэмий чалчих хүртэл нүгэл болдог гэсэн биз дээ?
-Тийм ээ; тэр чинь бас л нэг хар нүгэл.
Арван хар нүглийн долоо дахь нь чалчаа үг
Өвгөн бас өгүүлрүүн:
-Дээр дурдсан хэлээр үйлддэг гурван нүгэлд хамааралгүй утгагүй дэмий амны зоргоор чалчиж, гадаад тэрсүүдиин шашны элдэв зүйлийн ном шаштир, улс төр, цэрэг дайны тухай хоосон цэцэрхэх, хулгай дээрэм алаан хядааны тухй дэвэргэн цуурхах, садар самууныг өөгшүүлэн дэлгэх, хий гансарч үглэх, согтуу солиот хүн адил элий балай өгүүлэх зусардан бялдуучлах сэлт нь чалчаа үгийн гэм болдог.
Тэгж чалчаа үг өгүүлсний гэмээр мөн л «Уйлан цурхирагч» хэмээх халуун тамд унаж тарчлан энэлдэг.
Тэгж чалчаа үг өгүүлсний үл зохилдохын үр нь модонд үр жимс үл тогтох, цаг бусаар үр жимс боловсрох, өвөл зуны байр солигдох хүртэл гамшиг болдог. Мөн ад чөтгөр үзэгдэж, ёрын юмс элбэгшдэг.
-Үгийн сайн, муу, зөв, буруу утга үүнд хамаарагдах уу, өвөө?
-Тийм зүйл ч байнаа. Жишээлбэл, Урьд цагт хөгшин залуу хоёр лам зам зуур тааралдаад хэрэггүй сул үг хэлэлцэн явахыг хэдэн чөтгөр олж хараад хорлохоор тохиролцон амдан тосчээ. Нэгэн хөгшин чөтгөр нь лам нарыг хорлохыг түр хүлээлгэх зуур хоёр лам зам салахаар болж, настай лам нь залуу ламдаа «Ном эрдэм сайн үзээрэй» гэж. Залуу лам нь настай ламдаа «Шашин амьтанд тусалж яваарай» гэж өлзий дэмбэрэлтэй үг хэлэлцсэнд мөнөөх чөтгөрүүд цээжээ дэлдэцгээн «Чалчаа үг ярилцаж байх үед нь л хорлох байсан юм. Одоо ч өнгөрлөө» гэлцээд салж одсон гэдэг.
Тиймээс чалчаа дэмий үгийг аль болохоор цээрлэж, өлзий дэмбэрэлт сайн үгс хэлэлцэж байвал зүйтэй юмсан.
-Энэ үнэхээр бодууштай юм аа, өвөө. Одоо нөгөө найм дахь нүгэл юу билээ?
Арван хар нүглийн наймдахь хомхой сэтгэл
Өвгөн өгүүлрүүн:
-Бусдын эд хөрөнгөнд үлэмж шунан, мөн тэр мэт эд хөрөнгө хураахыг санагалзах, бусдын эд зүйлсийн онцлог, давуу тал, чадал чансааг дуу алдан шагшиж, эдэлж хэрэглэж үзэх юмаан хэмээн хорхойсох, түүний эд хөрөнгө надад байсан бол гэж шүлэнгэтэх, би ч ийм эд хөрөнгөтэй болохсон гэж шунан тачаадах, өөртөө энэ мэтийн сувдаг сэтгэл үүсгэхээ гэм буруутайд үл бодон, ичих зовохоо мартахын дээр тэрхүү сувдаг сэтгэлдээ хэт автах сэлт таван сэтгэлийн үүднээс мөнөөхөн эд хөрөнгийг өөрийн болгох санаа төрвөл хүний хөрөнгө баялагт шунах сэтгэл үүсгэн хомхойрсны гэм нүгэл болдог.
Мөн дээдсийн эрх дархыг завших гэх, бэлтэй чинээлэг хүний нөмөрт орохыг санаархах, миний тансаг, чансаатайг бусад хүмүүс мэдэж аваасай гэж бардамнаж хойт төрөлдөө гүнж юм уу, хан хөвгүүн эсвэл хэт цэнгэлээр бялхаж байдаг тэнгэр нь болоод төрчих юм сан гэж шүлс савируулан амиа хоохойлох ч нүгэл болдог. Ийнхүү хомхойрсон нүгэлтэн нь сувдаг сэтгэл үүсгэснийхээ харгайгаар бирд, адгуус болон төрөх ба тамд унан шувуун толгойт эрлэгүүдэд тоншуулан шаналдаг байна.
-Үүний үл зохилдохын үр нь юу вэ?, Өвөө?
-Тийм муу үйлтнуүд эргээд хүмүүн болон төрсөн ч ханаж цадахаа мэдэхгүй ховдог шуналтан болох, гэвч өөрт хэрэгтэй эд зүйлийг олохоор хичнээн эрэвч санасанчлан үл бүтэх зэрэг үл зохилдохын үрийг амсдаг муу тавилантай ажээ.
Ер нь хомхой сэтгэл нь өөрийн эд хөрөнгө, эрдэм чадал, сайн сайхан чанарыг ямагт доройтуулдаг муу хар мөртэй тул түүнийг чандлан тэвчүүштэй.
-Үүний эзний үр нь чухам юу байдаг юм бол?
-Хомхой шуналт сэтгэл ихээр төрсний балгаар жилийн өнгө муудах, мал хөрөнгө үл арвижих, хотол чуулж өлзий бүрдсэн бүхэн жилээс жилд хасагдаж доройтдог юм даа хүү минь.
-Бас л муухай юм аа.
-Тэгэлгүй яахав. Хорон сэтгэл бол бүр ч аюултай шүү.
-Тэр чинь арван хар нүглийн ес дэх нь биз дээ?
-Аан-хаан
Арван хар нуглийн ес дэх хорон сэтгэл
Өвгөн өгүүлрүүн:
-Өөрт гэм хүргэсэн хийгээд өөрийн сэтгэлд нийцэхгүй хүнийг буруутан гэж бодон түүнд хилэгнэн уурлах, гэм хор хүргэсэн тохиолдолд нь үл тэсвэрлэх, тэр гэм хорыг нь дахин дахин дурдаж өсөрхөх, түүнийг цохиж зодох, тэр ч бүү хэл алсан ч яадаг юм бэ хэмээн хорсох, энэ мэтийн хорон сэтгэлдээ бүрмөсөн автах сэлт таван сэтгэлийн үүднээс зодож нүдэх, хөнөөх санаа төрвөл биедээ хорон сэтгэл үүсгэсний хүнд нүгэлтэн болдог юм.
-Тийм хорон сэтгэлт болсон нүглийн үйлийн үр нь...
-Хорон сэтгэл өдөөх хар нүглийг үйлдсэнээр гурван муу заяанд унаж, ялангуяа тамд одож могой, арслан толгойт эрлэгүүдийн тэсэшгүй залхалтыг амсан тарчлах бүлгээ.
-Өвөө, тийм хорон сэтгэлийн эзний үр нь юу вэ?
-Хорт сэтгэлийн үйлийн үрээр хижиг, тахал зэрэг халдварт өвчин тархах, дайн самуун дэгдэх, тэнгэр лусын хорлол, хулгай дээрмийн аюул ихэснэ. Өт, батганаас авахуулаад хортон амьтад олширно.
-За одоо, арван хар нүглийн сүүлчийнх нь үлдлээ дээ, өвөө
Арван хар нүглийн адаг буруу үзэл
Шунал хүсэл, уур хилэн, мунхагийн эрхээр буян нүглийг үгүйсгэх, хойд урьд төрлийг худал хэмээн сэтгэх, бурханы зарлигийг хуурмаг хэмээн гүтгэх, сэлт буруугаар бодож тэр мэт санан тууштай лавлан шийдвээс буруугаар үзсэний нүгэл болдог. Ер нь үйлийн үр, чухаг дээд гурав, хойд урьд төрөл сэлтийг худал хэмээн гүтгэхгүй ч бурхны зарлигласан номлолд чин сэттэлээсээ үл итгэх, худал зүйл хэмээн бодох, мөн үйлийн үрийн нарийнаас нарийн ухагдахуунуудыг ойлгож мэдээгүйн эрхээр насныхаа эхэнд буян хийгээд насныхаа бөгсөнд зовлон амсвал үйлийн үрийг буруу үзэлтэн ялангуяа эдүгээ цагт нэн элбэг болоод байна.
Тийм бөгөөс буруу үзлийн нарийн боловсролын үрийг сайтар сана даа.
Тодруулбал: Тийм хүн буруугаар атхагласны нүглийн үрээр гурван муу заяанд унах ба ялангуяа тамд унаад тэрхүү тамын гахай, үхэр толгойт сахиус нарт талхлуулж тарчилдаг байна.
-Өвөө, тийм нүгэлтэн эргээд хүн болон төрвөл ямархуу хүн байх бол?
-Тийм нүгэлтэн нь хүмүүн болж төрсөн ч буруу үзэлтэний гэр бүлд, арга баширт, хэрцгий нэгэн болж заяах бүлгээ.
-Буруу үзлийн эзний үр юусан бол?
Тийм буруу үзлийн балгаар үнэт эрднэсийн орд мөхөж үгүй болох хийгээд адаглаад эмийн ургамал, үр жимс эрс хомсдож аврах аврал, түшиглэх өмөггүй болмой.
Олдоход бэрх Замбуу тивийн хүмүүн биеийг
Онож төрсөн энэ л цагтаа гурван муу заяаны
Үнэнхүү шалтгааныг сайтар ухамсарлаад хянамгайлж
Үйлийн үрийн мөн чанарыг таньж явагтун!
Тэрхүү Буянт буурал өвгөний мэргэн айлдварыг машид хичээнгүйлэн сонсоод жаалхүү нэгэн зуур гүн бодолд автан суув.
Тэгснээ гэнэт сочих мэт сэхээ авч
-Өвөө, одоо та надад арван цагаан буяны тухай нэгд нэгэнгүй ярьж өгөөч! хэмээн хүслээ. Хариу дуун гарсангүй.
Жаалхүү гайхан өндөсхийж харвал саяхан л гэв гэнэт хаанаас ч юм бэ гараад ирсэн мөнөөх мөнгөн буурал толгойтой, намирсан урт цагаан сахалтай, зургаадай хэмээх таяг тулсан, ув улаан дээлтэй нэн амгалан дүртэй, ухаант өвгөн бээр гэв гэнэт бас хаашаа ч юм бэ явж одсон байлаа.

ТАРНИЙН ЁС



БУРХАНЫ ТАРНИЙН ЁС

Бурханы шашинд сударын ёс буюу сургаал номлолоор сэтгэл засах мөн тарний ёс буюу дотоод хийгээ ашиглаж сэтгэл засах гэсэн 2 ухаан байдаг. Тиймээс тарний ёсны тухай товчхон тайлбарлахийг бодлоо.
Хийморь гэдэг нь сэтгэл хий дээр морддог гэсэн утга бөгөөд хийгээ зөв гүйлгэн чиглүүлж чадваас сэтгэл зөв болдог гэсэн нэгэн төрлийг сэтгэл засах ухаан байдаг. Хүнд Ум, Рома, Жама гэсэн 3 төв судал, түүнээс салаалсан олон судал байдаг бөгөөд нийтдээ 84000 судал байдаг гэж Бурханы шашинд үздэг. Эдгээр 84000 судалийн зангилааг тайлж чадваас 84000 нисваанисаас ангижирах боломжтой юм. Тэр олон судлуудыг нэг бүрчлэн тайлах шаардлагагүй бөгөөд төв 3 судалын зангилааг хэрэв тайлж чадваас салаа судлууд аяндаа тайлагдаж гэгээрэлд хүрдэг. Энэ боломж зөвхөн хүний төрөлд л байдаг нь бусад төрлүүдтэй харьцуулбал ханьцашгүй том алтан боломж билээ. Энэ ч утгаараа тэнгэрийн болоод бусад төрлийн амьтад хүний төрлийг авах ерөөл ч тавьдаг. Эдгээр судлуудаар хийг зөв гүйлгэж зөв ашиглаж чадваас сэтгэл зөв болж түүнд бас нэгэн шид бүтээл чадвар оршдог нь нэн гайхамшигтай. Энэ боломжийг эгэл хүн танин мэдэж нээнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд тоолшгүй 3 галавт буян хураасан Бурхан багш нээн илрүүлж шавь нартаа сургасан нь нэн завшаантай хэрэг болсон бөгөөд олон галавийн буяны үрээр хурааж цуглуулсан мэдлэгийг бид нар шууд ашиглан хэрэгжүүлж чадваас бид цаг хугацааг алдахгүй түргэн энэ насандаа Бурхан болох боломж энэ буй. Бурханы шашны судар, тарнийн 2 аймгийн тарнийн ёсонд дээрх зүйлүүд хамаарагдана.
Манай Монголд тарний ёсонд мэргэжсэн олон хутагт хувилгаад байдаг бөгөөд тухайлбал Өндөр гэгээн Занабазар, Худагт Данзанравжаа нар байна.
Хутагт Данзанравжаа нэгэн удаа шавь нар нь багштайгаа барьцан архи зооглоод яваад байхад нь тэд нарт нэгэн сургамж үзүүлэх зорилгоор байшингийн дээвэр дээр гарч шээн, шээс нь газарт унахаасаа өмнө татчихдаг байсан гэлцдэг. Тэгээд та нар ийм чадварт хүрсэн бол архи зооглож болно оо гэлцдэг. Мөн энэ мэт олон шид бүтээлийг шавь нартаа үзүүлсэн түүх олон буй. Энэ нь тарний ёсонд хэрхэн мэргэжсэн болон хийгээ хэрхэн өөрийн эрхэнд оруулсан болох нь харагдаж байна.
Архи бол хийн хүчийг нэмэгдүүлэгч бөгөөд эгэл хүн судасны зангилаа тайлагдаагүй, хий нь буруу гүйдэг тул хэрэв архи зоогловоос тэр нь буруу гүйж байгаа хийг улам хүч оруулан хүнд хорлолтой байдаг. Харин судасны зангилаагаа тайлсан, хий нь зөв гүйсэн хүн архи зоогловоос тэр нь зөв тийшээгээ улам хүчтэй гүйж шид бүтээл чадвар нь огцом ихсдэг. Тиймээс тарний ёсонд архийг зооглож болох боловч түүнийг архи бус рашаан зооглох гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эгэл хүний талаас архи, эгэлгүй нэгний талаас харахад рашаан л гэсэн үг юм. Тэрхүү архи судалын зангилаа тайлагдсан хүний биед орох үедээ л рашаан болж хувирдаг. Данзаравжаа бээр хүний өтгөнөөс авхуулаад олон ч зүйлийг бодитоор хувилган шавь нартаа үзүүлж хэрэв та нар ингэж үл чадваас архи бүү зоогло гэдэгийг хатуу сануулсаар ирсэн байдаг бөгөөд энэ тухай түүний шүлэг ч байдаг билээ.