ТАРНИЙН ЁС
БУРХАНЫ ТАРНИЙН ЁС
Бурханы шашинд сударын ёс буюу сургаал номлолоор сэтгэл засах мөн тарний ёс буюу дотоод хийгээ ашиглаж сэтгэл засах гэсэн 2 ухаан байдаг. Тиймээс тарний ёсны тухай товчхон тайлбарлахийг бодлоо.
Хийморь гэдэг нь сэтгэл хий дээр морддог гэсэн утга бөгөөд хийгээ зөв гүйлгэн чиглүүлж чадваас сэтгэл зөв болдог гэсэн нэгэн төрлийг сэтгэл засах ухаан байдаг. Хүнд Ум, Рома, Жама гэсэн 3 төв судал, түүнээс салаалсан олон судал байдаг бөгөөд нийтдээ 84000 судал байдаг гэж Бурханы шашинд үздэг. Эдгээр 84000 судалийн зангилааг тайлж чадваас 84000 нисваанисаас ангижирах боломжтой юм. Тэр олон судлуудыг нэг бүрчлэн тайлах шаардлагагүй бөгөөд төв 3 судалын зангилааг хэрэв тайлж чадваас салаа судлууд аяндаа тайлагдаж гэгээрэлд хүрдэг. Энэ боломж зөвхөн хүний төрөлд л байдаг нь бусад төрлүүдтэй харьцуулбал ханьцашгүй том алтан боломж билээ. Энэ ч утгаараа тэнгэрийн болоод бусад төрлийн амьтад хүний төрлийг авах ерөөл ч тавьдаг. Эдгээр судлуудаар хийг зөв гүйлгэж зөв ашиглаж чадваас сэтгэл зөв болж түүнд бас нэгэн шид бүтээл чадвар оршдог нь нэн гайхамшигтай. Энэ боломжийг эгэл хүн танин мэдэж нээнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд тоолшгүй 3 галавт буян хураасан Бурхан багш нээн илрүүлж шавь нартаа сургасан нь нэн завшаантай хэрэг болсон бөгөөд олон галавийн буяны үрээр хурааж цуглуулсан мэдлэгийг бид нар шууд ашиглан хэрэгжүүлж чадваас бид цаг хугацааг алдахгүй түргэн энэ насандаа Бурхан болох боломж энэ буй. Бурханы шашны судар, тарнийн 2 аймгийн тарнийн ёсонд дээрх зүйлүүд хамаарагдана.
Манай Монголд тарний ёсонд мэргэжсэн олон хутагт хувилгаад байдаг бөгөөд тухайлбал Өндөр гэгээн Занабазар, Худагт Данзанравжаа нар байна.
Хутагт Данзанравжаа нэгэн удаа шавь нар нь багштайгаа барьцан архи зооглоод яваад байхад нь тэд нарт нэгэн сургамж үзүүлэх зорилгоор байшингийн дээвэр дээр гарч шээн, шээс нь газарт унахаасаа өмнө татчихдаг байсан гэлцдэг. Тэгээд та нар ийм чадварт хүрсэн бол архи зооглож болно оо гэлцдэг. Мөн энэ мэт олон шид бүтээлийг шавь нартаа үзүүлсэн түүх олон буй. Энэ нь тарний ёсонд хэрхэн мэргэжсэн болон хийгээ хэрхэн өөрийн эрхэнд оруулсан болох нь харагдаж байна.
Архи бол хийн хүчийг нэмэгдүүлэгч бөгөөд эгэл хүн судасны зангилаа тайлагдаагүй, хий нь буруу гүйдэг тул хэрэв архи зоогловоос тэр нь буруу гүйж байгаа хийг улам хүч оруулан хүнд хорлолтой байдаг. Харин судасны зангилаагаа тайлсан, хий нь зөв гүйсэн хүн архи зоогловоос тэр нь зөв тийшээгээ улам хүчтэй гүйж шид бүтээл чадвар нь огцом ихсдэг. Тиймээс тарний ёсонд архийг зооглож болох боловч түүнийг архи бус рашаан зооглох гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эгэл хүний талаас архи, эгэлгүй нэгний талаас харахад рашаан л гэсэн үг юм. Тэрхүү архи судалын зангилаа тайлагдсан хүний биед орох үедээ л рашаан болж хувирдаг. Данзаравжаа бээр хүний өтгөнөөс авхуулаад олон ч зүйлийг бодитоор хувилган шавь нартаа үзүүлж хэрэв та нар ингэж үл чадваас архи бүү зоогло гэдэгийг хатуу сануулсаар ирсэн байдаг бөгөөд энэ тухай түүний шүлэг ч байдаг билээ.
ХОЛБОО БАРИХ: +976 95868786
☑ ТАНЫ СУРТАЛЧИЛГААНЫ ОРОН ЗАЙ (HERE IS YOUR BANNER)
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл: